“Цэгцрэх хөдөлгөөн” Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын гишүүд дэмжигчид Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих зорилго бүхий “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг байгуулжээ.
Уг хөдөлгөөнд салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, Засгийн газрын зөв үйл ажиллагааг дэмжиж, бурууг шүүмжлэн, санал зөвлөмж хүргүүлж ажиллах аж. Хөдөлгөөний зүгээс эхний ээлжинд яамдын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар салбартаа олон жил ажилласан мэргэжлийн хүмүүсийг томилохыг Засгийн газраас шаардав. Экспортын гол нэрийн барааны үнэ унасан энэ үед төрийн өмчит үйлдвэр, уурхайнуудыг мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулж, үйлдвэрийн зардлыг бууруулах, ашигтай ажиллуулах цаг болсон гэдгийг Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч П.Өлзийнаран хэллээ.
“Цэгцрэх хөдөлгөөн”-д нийслэлээс гадна Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Налайхаас залуус нэгдэж, Ерөнхий зохион байгуулагчаар П.Өлзийнаран, нарийн бичгийн даргаар Ч.Гүнжидмаа нарыг сонгожээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр