А.Нямдаваа: 300 гахай, 239 мянган үхрийг вакцинжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт
шүлхий өвчлөлийн голомт хумигдаж байгааг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нямдаваа
хэллээ. Он гарсаар 11 суманд шүлхийн голомт үүсч, таван мянгаад мал, амьтан
шүлхийтсэн бол өнгөрөгч 3 дугаар сард 200 мянган тун вакциныг аймагт татан авч, бүрэн вакцинжуулсны үр дүнд халдварын
тархалт буурч байна.
Одоогоор 11 сумаас 7 сум хязгаарлалтын
дэглэмд шилжсэн ба Булган аймгийн сумдад отор нүүдлээр өвөлжсөн малчид
хаваржаандаа буцаж ирсний нөлөөгөөр Бүрд суманд халдварын шинэ голомт үүссэн
байна.
Улсын Онцгой комиссын тогтоолоор
өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд мэдрэмтгий мал, амьтан буюу үхэр, цаа буга,
гахайг вакцинд хамруулах ажил эхэлж байгаа юм. Эхний ээлжинд 300 гахай, 239
мянган үхрийг вакцинжуулахаар 19 сумын 48 мал эмнэлгийн эмч нар вакцин, халдвар
хамгааллын хувцас, халдваргүйжүүлэлтийн бодисоо хуваарилан аваад байна.
Мөн вакцинжуулах аянтай зэрэгцэн малын
сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх ажлыг явуулна.