Хүчтэй шуурга, гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-13 17:54:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газарт сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага Арвайхээр сумаас гурав, Уянга сумаас нэг иржээ. Иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан эд хөрөнгө, эдийн засгаараа хохирч байгааг тус байгууллагаас мэдээллээ.

Мөн 4 дүгээр сарын 10-ны өдөр 14-16 м/с хүчтэй шороон шуурганы улмаас Баянгол суманд 5 ханатай гэр нурсан байна. Иймд хаврын хуурайшилттай улирал эхэлж байгаа учраас;


Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх

Хашааныхаа өнжмөл шар өвсийг шатаахгүй байх


Хүчтэй цасан болон шороон шуурга шуурга давтагдах төлөвтэй байгаа тул;


Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч ажил төрлөө зохицуулах

Аян замд гарахаас зайлсхийх

Мал сүргээ гэрийн ойролцоо хариулахын зэрэгцээ бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг нийт иргэдэд сэрэмжлүүлж байна. 


Аймгийн УЦУОША-аас өгсөн мэдээллээр сүүлийн өдөр орсон цас нийт нутгийг хамарсан бөгөөд 0-4 мм тунадас, 0.7- 6 см хүртэлх цасан бүрхүүл тогтсон байна. Цаг агаар энэ сарын 14,15-ны өдрүүдэд дахин хүйтэрч цас орох ба говь, тал хээрийн нутгаар 14 м/с хүртэл хүчтэй салхилж, шөнөдөө -9 градус хүрч хүйтрэхийг анхааруулж байна. 

相关新闻