Нөөцийн махны үнэ 7800 төгрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ жил 150 тонн нөөцийн мах бэлтгэн гуравдугаар сарын 15-наас 30 гаруй цэгээр борлуулж эхэлсэн. Нөөцийн махыг зургадугаар сарын таван хүртэл худалдаална. Өнөөдрийн байдлаар 20 мянган тонн махыг борлуулаад байна.
"Хүлэг" хүнсний захад
нэг килограмм үхрийн махыг 13-15 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол нөөцийн
мах 7800 төгрөгийн үнэтэй байна.
Нөөцийн махыг гурваас дээш килограммаар савласан бөгөөд дунджаар 23400 төгрөгөөр худалдаж байна. Гэхдээ иргэд савлагааг нь нэг болон хоёр
килограммаар багасгах хүсэлт
тавиад байгаа ажээ.