Орхон аймагт 800 гаруй, 12 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн X удаагийн
хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны
өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө, Өрхийн тариалалтыг дэмжих
хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн Эрдэнэт хотын
2022-2023 өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө болон бусад асуудлыг
хэлэлцэж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр баталлаа.
“Өрхийн
тариалалтыг
дэмжих
дэд хөтөлбөр”-ийг 2017-2020 онд хэрэгжүүлснээр
2020 онд аймгийн
хэмжээнд
төмс 366 га-аас 4508 тонн, хүнсний
ногоо 382 га-аас 5802 тонн ургац хураан
авсан нь өмнөх
жилүүдтэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрийг
хэрэгжүүлснээр төмс тариалах талбай 3 хувь, ургац 16 хувь, хангамж 35
хувь, хүнсний ногоо тариалах талбай 12.6 хувиар өсжээ.
2020 онд аймгийн хүн
амын хэрэгцээт улаан буудайг 100, төмс 100, хүнсний ногоо жимс, жимсгэнийн 0.1
хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангажээ.
Өнөөдрийн
байдлаар 888 айл өрх, 12 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж
байна.