Сайн дураар зэвсгээ хураалгах сарын аян зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-02 14:39:15

КИЕВ. /TASS/. Украинд сайн дураар зэвсгээ хураалгах сарын аян зарлажээ.

“Зэвсэг, сум, тэсрэх материал, тусгай хэрэгслээ 10 дугаар сарын 1-31-ний хооронд Украины Дотоод хэргийн яаманд /ДХЯ/ сайн дураараа хураалгаж болно” гэж тус яам мэдээлсэн байна.

Украины цагдаагийн газрын онцлон тэмдэглэснээр, хууль бусаар зэвсэг хадгалж байгаа иргэд зэвсгээ сайн дураар хураалгавал эрүүгийн хариуцлага хүлээхээс чөлөөлөгдөнө.

Украинд хууль бус зэвсгийн эргэлт ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд 70 орчим хувь нь Донбассын мөргөлдөөний бүсээс ирж байна гэж урьд нь тус улсын ДХЯ нэг бус удаа мэдэгджээ. Зарим мэдээллээр, украинчууд одоо жилийн өмнөхтэй харьцуулахад 6 сая орчим нэгж зэвсэг эзэмшиж байгаа аж.

Д.Жаргал

相关新闻
注释