Галын 28 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-04-11 11:29:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын эхний 10 хоногийн байдлаар өнжмөл шар өвс, ил задгай асгасан үнс нурам, тамхинаас үүдэлтэй  галын 28 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын дагуу  22 иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 2200 нэгж буюу 2.200.000 төгрөгөөр торгож,  6 иргэний гомдлыг шалгаж байна.

Жил бүрийн 3 дугаар 20-оос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-оос 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацааг гал түймрийн аюултай үе гэж үздэг. Иймд иргэд хуурайшилтын зэрэг өндөр байгаа энэ үед ил гал гаргахгүй байх, цэвэрлэгээ нэрийдлээр хашааны өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

相关新闻