ШТС-ын нефть хадгалах савны ашиглалтын хугацаа дууссан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн
Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж байна. Хурлаар шатахуун
түгээх станцуудын байгаль орчин бохирдуулах эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх
талаар хэлэлцлээ.
Аймгийн хэмжээнд 76
ШТС үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 нь Арвайхээрт бий. Аймгийн МХГ-аас ШТС-ын
нефть хадгалалтын савны ашиглалтын хугацаа болон шатахууны хольцид үзлэг
шалгалт хийхэд зарим ШТС-ын нефть хадгалалтын савны хадгалах хугацаа дууссан,
эвдрэлтэй, шатахуунд ус илэрсэн гэх мэт зөрчил илэрсэн байна.
Иймд илэрсэн зөрчлүүдийг арилгах, далд суурилагдсан саванд металл хийцийн оношилгоог тогтоосон хугацаанд хийлгэж, савыг тухай бүр цэвэрлүүлэх, талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх үүрэг чиглэлийг Зөвлөлийн хурлаас өгөөд байна.
Нефть хадгалах ган савны ашиглалтын хугацаа 25 жил байх ба гэмтэл илрүүлэх оношилгоог эрх бүхий байгууллагаар 5 жил тутамд хийлгэж, ашиглах эрх үүсэх аж.


