ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагааг хамгийн их авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-04-05 14:46:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны нэгдүгээр улиралд төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас аймгийн хэмжээнд 3557 удаагийн үйлчилгээг иргэд авсан байна. Хамгийн их авсан үйлчилгээний төрөл нь иргэний үнэмлэхийн лавлагаа байгаа бөгөөд үүнийг 1436 удаа авчээ.

Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 934, оршин суугаа хаягийн тодохойлолт 271, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 196, жолоодох эрхийн лавлагаа 191, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа 93, гэрлэлтийн лавлагаа 64, төрсний бүртгэлийн лавлагаа 64, шүүхийн шийдвэрээр төлбөртэй эсэх лавлагааг 61 удаа тус тус авсан байна.

Харин COVID-19 вакцины тодорхойлолтыг 88 удаа авчээ. Өөрөөр хэлбэл иргэдийн хувьд цахим машины үйлчилгээг ашиглах нь урьд жилүүдээс нэмэгджээ. Тус аймагт цахим машин нэг байдаг бөгөөд зарим тохиолдолд системийн саатал гарах үе байдаг байна.

 

相关新闻