С.Батжаргал: Ухаалаг хотын хөгжлийн загварыг бид сонгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-04-01 18:35:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын гол үндэс нь дэд бүтэц инженерийн шугам сүлжээ юм.  Аймгийн Засаг дарга С.Батжаргал Эрдэнэт хотын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар "Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд" улсын анхдугаар зөвлөгөөнд илтгэл тавилаа.

Тэрээр,Дахин төлөвлөлттэй холбоотой хэл амтай асуудалд орооцолдохгүйгээр урсгалаараа явах уу аль эсвэл  манлайлах уу гэдэг сонголт бидний өмнө байна. Бид манлайлах сонголтыг нь харж байна. 

2020 он гэхэд орон сууцны 17 хороололтой байна гэж ерөнхий төлөвлөгөөндөө тусгасан. Орон сууцны хороолол барих газартаа үйлдвэр үйлчилгээ ч юм уу өөр зүйлс барьж ерөнхий төлөвлөгөөнөөсөө гажаагүй. Бидний хувьд ухаалаг хотын хөгжлийн загварыг сонгохгүй бол газар нутгийн хувьд хүссэнээрээ зохион байгуулалт хийх боломжгүй байна.

Мөн Орхон аймгийн ДЦС цахилгааны эх үүсвэрээрээ улсын хэмжээнд өндөрт орно. Цахилгаан үйлдвэрлэл 2021 онд нэмэгдсэн. Үүнийг дагаад дулаан үйлдвэрлэл нөөц бий болсон. Энэ нь бидэнд том боломж. Мөн ариутгал, татуургын бохирын гуравдугаар коллектор тухай асуудал яригдаж байна. Үүнийг наадмын талбайгаас станцын зүүн тал хүртэл зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Үүнийг хийснээр Залуус хорооллоо барих боломжтой болох юм. Наадмын талбайгаас зүүн тийш барилга байгууламж барих гээд дэд бүтцийн асуудал нь хүлээгдээд байж байна. Цаашлаад зам дагаад хөгжсөн үйлдвэр, үйлчилгээний газрууд эдийн засгийн эргэлтэд орох юм. Өөрөөр хэлбэл, зүүн урагшаа Эрдэнэт хотын хөгжил явна гэсэн үг гэлээ. 

相关新闻