Банкны зээлийн 1.4 хувийг “Ногоон зээл” эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-04-01 18:19:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. "Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд" улсын анхдугаар зөвлөгөөнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Дулааны хөтөлбөр хариуцсан дэд профессор П.Бямбацогт оролцож Бие даасан дулааны эх үүсгүүрийн онцлог хэрэглэх боломж сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрээр илтгэлдээ Байгаль орчны  сөрөг нөлөөг  бага байлгах хамгийн энгийн арга нь эрчим хүчээ хэмнэх юм. Мөн халаасанд байгаа мөнгөндөө тааруулж барилга барьж болохгүй. Шинжлэх ухаанчаар хандаж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч өөрийн ая тухтай байдлыг юун түрүүнд хангах ёстой гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн  сүүлийн үед барьж буй барилгуудад барилгын эрчим хүчний хэрэглээний түвшинг үнэлж, гэрчилгээ олгодог болсон. Мөн арилжааны банкууд Ногоон зээл-ийг дэмжих чиглэлээр зээл олгож эхэлсэн. Банкуудаас олгож байгаа зээлийн 1,4 хувь нь ногоон зээлд олгогдож байгаа бол үүнийг 10 хувьд хүргэх зорилт тавьж байгаа талаар дурдлаа. 

相关新闻