Гэр хорооллын өрх бүр цэвэрлэх байгууламжаа оновчтой шийдэхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-04-01 18:12:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймагт анх удаа зохион байгуулсан Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд улсын анхдугаар зөвлөгөөний үеэр Алтай Эколос ХХК-ийн Ерөнхий инженер Д.Цолмон Эко бохирын системийн талаар танилцууллаа.

Тус компани нь цэвэрлэх байгууламж, ариутгал татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компани юм.  Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа модон жорлонтой. Энэ нь хөрсний бохирдолд асар их нөлөөлж байгаа талаар олон жил ярьж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн зөвлөгөөнөөр тус компани ОХУ-ын Топаэро бохирын цэвэрлэх байгууламжийн төхөөрөмжийг танилцуулсан юм.

Монгол Улсын Зөвлөх инженер Г.Буд Хашаанд амьдарч байгаа айл өрх бүр модон жорлонтой. Энэ нь хөрсийг асар ихээр доройтуулж байгааг бид бүгд мэднэ. Байгальд цэвэрлэгээгүй, муу цэвэрлэсэн бохир ус хаях нь асар их сөрөг нөлөөтэй. Энэ нь эргээд бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, мал аж ахуйд нөлөөлж байгаа учраас том ч бай жижиг ч бай цэвэрлэх байгууламжийг бүрэн төгс шийдэх шаардлагатай юм. Энэ шаардлагыг Алтай Эколос" компанийн ОХУ-аас оруулж ирж байгаа Топаэро төхөөрөмж хангаж байна. Энэ нь зүгээр нэг тунгаагаад гаргадаг биш байгалийн үйл явцыг тэр чигээр нь явуулж чаддагт байгаа юм. 2015 онд баталсан Монгол Улсын стандартыг хангаж байна гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Ийм байдлаар ажиллаж байгаа өндөр технологийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэр усыг бүрэн хэрэглэх боломжтой. Ингэснээр газрын гүнийн усыг ч хэмнэнэ.  Гэр хороололд амьдарч байгаа айл өрх бүр цэвэрлэх байгууламжаа оновчтой зөв шийдэх эрүүл, тав тухтай орчин бүрдүүлэх хамгийн чухал асуудал юм гэлээ. 

相关新闻