Орхон аймаг 7 байршилд 3784 орон сууц барихаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-04-01 17:31:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг 107 мянган хүн амтай. Үүний 104 мянга нь Баян-Өндөр суманд амьдардаг бөгөөд тус сумыг хөгжүүлэхдээ, гэр хорооллын Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжийг дахин төлөвлөн барилгажуулах, Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд талбайд 1,3 га, Говил багт 22,9 га газрыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, Говил багт ашиглалтын шаардлага хангахгүй 24 байрыг буулгах бол Уурхайчин багт ашиглалт, хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй 118 гаражийг буулгаж төлөвлөлт хийх юм.

Мөн сул чөлөөтэй байгаа газарт орон сууц барихаар төлөвлөж байна. Үүний хүрээнд 7 байршилд 3784 айлын орон сууц барих ерөнхий төлөвлөгөөг гаргаад байна. Түүнчлэн, гэр хорооллын газраа өмчилсөн айл өрхүүдийг тухайн газар дээрээ орон сууц барих боломжоор хангах ажлын хүрээнд 8 багийг хамруулаад  байна. 

 

 

 

 

相关新闻