Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Дахин төлөвлөн
барилгажуулах
дэд бүтэцжүүлэх
төслүүд”
улсын анхдугаар
зөвлөгөөн
Орхон аймагт
боллоо.
Зөвлөгөөнөөр хот
суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болон тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тухайлбал, Орон сууцны салбарт төрөөс баримтлах
бодлого,
Орлогод нийцсэн орон сууц төслүүдийн талаар БХБЯ-ны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн
дарга Б.Батболд хэлэхдээ, “Салбар яамны гол бодлого гэр хорооллыг яаж орон сууцжуулах вэ гэдэгт
чиглэж байгаа. Ингэхийн тулд гэр хорооллоос орон сууцанд орж байгаа иргэдэд
чиглэсэн журмыг баримтална. Иймд юуны өмнө иргэдэд 700
метр квадрат
талбайтай
дэд бүтэцгүй,
орчны тохижолтгүй
газартаа
амьдраад
байх уу эсвэл 500 метр квадрат
талбайтай
дэд бүтэцтэй,
сургууль
цэцэрлэгтэй
ойр, орчны тохижилттой газар амьдрах
уу гэдгийг нь сайн
ойлгуулж мэдээллээр
хангах хэрэгтэй” гэсэн юм.
БХБЯ-наас тухайн
аймгийн банкны хүртээмж, нэг хүнд ноогдох хадгаламжийн хэмжээ, ажиллах хүч, нэг хүнд ногдох
дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын өсөлтөөр нь тухайн орон нутгийн худалдан авах чадварыг
тодорхойлдог.
Орхон аймаг
3,74 хувьтай буюу худалдан авах чадвар хамгийн өндөр аймгаар тодорхойлогдсон байна. Худалдан авах чадвар өндөр байна гэдэг тэр хэмжээгээр орон сууцжуулах төсөл
амжилттай хэрэгжих боломжтой гэсэн үг юм.
2020 онд 16 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг
Орхон аймагт олгосон нь бусад аймагтай харьцуулахад хамгийн өндөр дүн
ажээ. Энэ мэт судалгааны дүн, үзүүлэлт Орхон аймагт гэр хорооллыг
барилгажуулах, орон сууцжуулах төсөл амжилттай хэрэгжих боломжтой гэж зөвлөгөөнд оролцогсод ярьж байна.
2015 онд баталсан “Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хууль”-д нэгд, хот төлөвлөлтийн шаардлага
хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах, хоёрт, ашиглалтын шаардлага хангахгүй
барилга байгууламжийг буулган шинээр барих, гуравт, гэр хорооллын газрыг дахин зохион
байгуулах, дөрөвт, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн
барилгажуулах, тавд, нийтийн
эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулахаар туссан байдаг ажээ.
Үүний дагуу Орхон аймаг Говил багт ашиглалтын шаардлага хангахгүй 24 байрыг буулгаж орон сууцжуулах бол Уурхайчин багт ашиглалт, хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй 118 гараашийг буулгаж дахин төлөвлөж байгаа юм.