Аймгийн архивт 180 хөмрөг үүсгэгч байгууллагын 60361 баримт хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-01 16:40:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Архивын хадгаламжийн санд 180 хөмрөг үүсгэгч байгууллагын 60361 хадгаламжийн нэгж болон тусгай төрлийн баримтууд хадгалагдаж байна.

Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн 79 хөмрөгийн 34018 баримт, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн 6 хөмрөгийн 3321 баримт, татан буугдсан болон хувьчлагдсан байгууллагын 85 хөмрөгийн 19305 баримт тус тус хадгалагдаж байгаа юм. Мөн гэрэл зургийн 3039, ном товхимлын 170, газрын зургийн 6, кино, дуу авианы 153, хувийн 40, зураг төсөл, техник технологийн 2387 баримт хадгалагдаж байна.

2021 оны байдлаар 173 хөмрөг, 5965 хадгаламж, 2.4 сая хүний нэр, 392 мянган байгууллагын нэр, 302 мянган газарзүйн нэрийг цахим системд холбожээ. Архивын газраас 2022-2024 онд архивын нэгдсэн программ хангамжийг нэвтрүүлж, хадгаламжийн сан дахь цалингийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. 

相关新闻