Бүх багийн Засаг дарга нарыг компьютерээр хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-01 16:22:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд улс, орон нутгийн төсөв, “Койка Олон улсын байгууллагын санхүүжилтээр сумдын ЗДТГ, бүх багийн Засаг дарга нарыг компьютер, техник хэрэгслээр хангаж байна.

Мөн 100 гаруй төрлийн үйлчилгээ, лавлагаа авах боломжтой КИОСК машиныг сум бүрт суурилуулж байгаа юм.

Аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn болон операторын цахим үйлчилгээ нэвтэрч, 243 нэр төрлийн 6540 үйлчилгээг шуурхай авах боломж бүрдсэн байна. 

相关新闻