Өсвөрийн Чөлөөт бөхийн Олон хотын нөхөрлөл тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Жанжин Д.Сүхбаатарын
нэрэмжит өсвөр үеийн Чөлөөт бөхийн Олон хотын тэмцээн Сэлэнгэ
аймагт болж байна.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
хотноо зохион байгуулсан эл тэмцээнд ОХУ-ын Буриад
улс, нийслэл Улаанбаатар хот болон 10 гаруй аймгаас 33 багийн 815
тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлдөж
байгаа аж. Сэлэнгэ аймагт 43 дахь удаагаа зохион байгуулж буй
тус тэмцээнийг Сэлэнгэ
аймгийн үе үеийн
удирдлагууд, аймгийн ЗДТГ, БТСГ, Сүхбаатар сумын ЗДТГ,
МАН, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, аймгийн Чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсаар иржээ.