Шинэ Засаг дарга тамгаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-31 22:14:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын 41 дүгээр тогтоолоор Сүхбаатар сумын Засаг даргад нэр дэвшсэн Т.Пүрэвсүрэнг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ сарын 29-ний өдрийн Б/06 тоот захирамжаар батламжилж, Сүхбаатар сумын Засаг даргаар томилсон байна.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Болорзулаар ахлуулсан ажлын баг Сүхбаатар суманд ажиллалаа. Ажлын багийнхан шинээр томилогдож буй Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэнд тамгыг нь гардуулан өгч, ажлыг хүлээлцүүлсэн байна. Тамгаа гардаж авсан Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн: “Өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлууд дээр зорилго, зорилтоо тодорхойлон, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр зорьж байна. Цаашид Сүхбаатар сумын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах олон ажилд та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.   

相关新闻