Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрэгтэй эмэгтэй тус бүр 20 багийн нэрийг зарлалаа.
Энэхүү
жагсаалтад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтсан бөгөөд ирэх 6 дугаар
сарын 21-26-нд Бельги улсын Антверп хотыг зорихоор болов. Дэлхийн аваргын
эрэгтэй болон эмэгтэй төрөлд ОХУ-ын шигшээ баг багтсан ч тус улсад тавьсан
хоригийн улмаас өөр улсыг оруулахаар болжээ.
ДАШТ-д
оролцох эрэгтэй багууд: Австри, Бельги, Бразил, Чили, Хятад, Тайвань, Египет, Франц,
Герман, Япон, Латви, Литви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Польш, Пуэрто Рико,
Серби, АНУ, ОХУ байсан /өөр улсыг зарлана/
ДАШТ-д
оролцох эмэгтэй багууд: Австри, Бельги, Бразил, Канад, Чили, Хятад, Доминикан, Египет,
Франц, Герман, Япон, Литви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Польш, Румын, Испани,
АНУ, ОХУ байсан /өөр улсыг зарлана/