УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-28 15:23:11

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна.

Хуралдаанаар үлдсэн 4 сайдын томилгоог хэлэлцэх юм. Тус намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаад Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдад, Эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайваныг  Эрчим хүчний сайдад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн.

Бүлгийн түвшинд байр суурь нэгдвэл уг асуудал УИХ руу орж ирэх юм.

Б.Туул

相关新闻