Шилдэг нийтлэл, контентийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-28 14:55:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газраас сэтгүүлчид, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарласан уралдааны дүнг гаргаж,  шагналыг гардууллаа.

Аймаг, орон нутгийн хөгжилд хэвлэл мэдээллийн байгууллагаас оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлагыг дүгнэх, төр-иргэний хооронд “гүүр” болон ажиллахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хэвлэл мэдээллийн байгуулага нь төрийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар шинэлэг санал санаачилга гаргах нь уралдаан зорилго байв.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж уралдаанд оролцсон нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлээд “Сэтгүүлчдийн зүгээс төрийн бодлого шийдвэр, ажил үйлчилгээг эрх, үүргийнхээ хүрээнд шүүмжилж болох ч тухайн асуудлыг хэрхэн шийдврлэх талаар санал санаачилгыг гаргаж тавих нь чухал. Та бүгдийн гаргаж буй санал, гарц гаргалгаа нь бодит, үр дүнтэй байвал ажил хэрэг болгох боломжтой” хэмээлээ.

Нийтлэлийн төрлөөр I байр эзлэсэн, ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Мөнхдалай хэлэхдээ “Манай аймаг хэвлэл мэдээллийн ажлыг хааж боож, хараат байдалд байлгах гээд байдаггүй. Харин ч чөлөөтэй ажиллах боломжийг нь олгож, санхүүгээр ч дэмжиж байдаг. Энэ уралдаан бол мэдээллийн хүртээмжтэй,  ил тод байдлыг хангахын төлөө сэтгэл чилээж байгаагийн нэг илрэл гэж бодож байна” гэсэн юм. Тэрбээр хэвлэлийн салбарт тасралтгүй олон жил ажиллаж байгаа хүмүүсийг төрийн одон медальд уламжилж, “энгэр цоолох” тал дээр дэмжиж өгөхийг аймгийн Засаг даргаас хүслээ.

相关新闻