Кирибаяама, Ичиножёо нар 9 даваатай башёг үргэлжлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо болж байгаа сумо бөхийн Хаврын тэмцээний 13 дахь өдрийн барилдаанд Такаясү /М-7/, Озэки Такакейшо-той барилдаж түүнийг уватэнаге мэхээр давж 12 даваа, 1 унаатай башёг тэргүүлж байна.
Ичиножёо А.Ичинноров /М-2/, Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн-тэй учраа таарч түүнийг абисетаоши мэхээр давснаар 9 даваа, 4 унаатай болов. Харин Хошёорюү 6 даваа, 7 унаатай байна.
Харү
башёгийн 10 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Хокүтофүжи /М-6/-тай хүч
үзэж түүнд хатакикоми мэхээр унаснаар 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж
байна.
Харин
энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Точиношин /М-15/-той хүчээ сорьж
түүнийг сотогаке мэхээр давснаар 9 даваа, 4 унаатай болоод байна.
Чиёошома
Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Кагаяаки /М-17/-тэй барилдаж түүнд сүкүинаге
мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай боллоо.
Шинэхэн Озэки Митакэүми энэ өдөр Сэкиваке Вакатакакаге-г ёрикири т мэхээр давснаар 10 даваа, 3 унаатай боллоо. Энэ өдөр Озэки Шодай, Котоновака /М-6/-тэй хүчээ сорьж, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваа, 5 унаатай болоод байна.