Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал “Алтан од” шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-25 09:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг тус хорооны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.


Энэхүү хүндтэй шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. Сагсанбөмбөгчин, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал амьдралынхаа 50 жилийг сагсан бөмбөгийн спортод зориулсан бөгөөд 1994 оноос хойш өнөөг хүртэл дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.

相关新闻