Такаясү 11 даваатайгаар башёг тэргүүлсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо болж байгаа сумо бөхийн хаврын тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд Такаясү /М-7/, шинэхэн Озэки Митакэүмитэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр давж энэ башёг нэг ч унаагүй тэргүүлж байна.
Харин Митакэүми 9 даваа, 3 унаатай боллоо. Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Хокүтофүжи /М-6/-той хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 4 унаатай болоод байна.
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Оношо /М-3/-той учраа тааран хүч үзэж түүнийг ошитаоши мэхээр хаяж 6 даваа, 6 унаатай боллоо. Ичиножёо А.Ичинноров /М-2/, Сэкиваке Аби-тэй учраа таарч түүнийг цүкиотоши мэхээр давснаар 7 даваа, 5 унаатай болов.
Харү башёгийн 11 дэх өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Дайэйшо /М-1/-той хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Нишикиги /М-16/-тэй барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай боллоо.
Мөн Озэки Шодай, Такакейшо нар энэ өдөр хүч үзэж Шодай ёрикири мэхээр давснаар
7 даваа, 5 унаатай болсон бол Такакейшо 4 унаатай болов.