“Зөвийг хэвшүүлье” аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зам тээврийн осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Зөвийг хэвшүүлье" сурагчийн аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо сэдэвт аяныг өрнүүлж эхэллээ.
Аяны хүрээнд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар хамтран сурагчид болон эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллах аж. Тус аймагт он гарсаар бага насны хүүхэд сургуулиас тарж яваад автомашинд шүргүүлсэн тохиолдол 3 бүртгэгдсэн байна. Аяны хүрээнд эцэг, эх багш нар бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй гараас гарт өгч хэвшүүлэхийг зорьж байгаа ажээ.