MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь амьсгалын цочмог хүнд халдвар буюу хатгаатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-18 15:59:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт томуу, томуу төст өвчин өмнөх долоо хоногоос 5-10 хувь нэмэгдсэн байна. Нийт цочмог халдвараар өвчилж буй иргэдийн 90 орчим хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 75-80 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 90 гаруй хүүхэд эмчлүүлж байгаагийн дотор ерээд хувь нь амьсгалын цочмог хүнд халдвар буюу хатгаа өвчний улмаас эмчлүүлж байна. Цаашид томуугийн тархалт нэмэгдэж хүндрэх эрсдэлээс сэргийлэн, өвчлөл их байгаа 10 сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн аймгийн хэмжээнд 4-р сарын 1 хүртэл бага, дунд ангийн сурагчдын дунд хичээлээс гадуурх дугуйлан секц зэрэг бүх төрлийн үйл ажиллагааг хориглоод байна.


相关新闻