MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ХӨВСГӨЛ: Чингүнжавын талбайд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-13 12:02:42

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Намрын бүх нийтээр мод тарих  өдрийн хүрээнд Чингүнжавын талбайд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.


Үзэсгэлэн худалдаанд шар хуайс, хайлаас 3000, голт бор, бортоготой моднууд 10,000, үхрийн нүд, монос,өрөл, тэхийн шээг зэрэг жимсний моднууд 15000 төгрөгөөр тус тус худалдаж байна.


Мөн мэргэжлийн ойн анги, мэргэжлийн  байгууллагууд, иргэдэд мод тарих, арчлах зөвлөгөөг газар дээр нь өгч байна.

Хөвсгөл аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулахаар зорьж буй. Өнгөрсөн  онд нийт  933,850 ширхэг мод бут тарьсан  байна. 


Энэ оны тарьсан модны дэлгэрэнгүй  мэдээлэл ирэх сард гарна гэж Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.







相关新闻