MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ХӨВСГӨЛ: “Цагдаа төгөл”-д 350 мод, бут тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-13 10:42:14

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас “Цагдаа төгөл” байгуулан жил бүр мод, бут  тарьж байна.


Намрын бүх нийтээр мод тарих  өдрийг тохиолдуулан  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид  “Цагдаа төгөл”-д 80 ширхэг улиас, 200 ширхэг бургас тарьж, намрын цэнэг усалгааг хийлээ.


Цаашид тарьсан мод бутыг арчлан тордож ургуулан  төгөл болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Хөвсгөл аймаг эрс тэс уур амьсгалтай учраас ихэвчлэн бургас, улиас мод дасан зохицож  ургах нь илүү байдаг байна. Иймээс иргэд ихэвчлэн дээрх модыг тарьдаг ажээ.

 



 


 

相关新闻