“Эрдэнэт” цэргийн хүрээний тэмцээний тэргүүн байрт Зэвсэгт хүчний 110 дугаар анги тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-18 13:12:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа-нд оролцож эхэлсний 20 жилийн ой, Монгол цэргийн баяр-ын өдөр тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан  Эрдэнэт цэргийн хүрээний аварга шалгаруулах Цогцолбор тэмцээн 3 дугаар сарын 14-нөөс дөрөв хоногийн хугацаатай үргэлжилж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 2 аймгийн 16 багийн 200 гаруй тамирчин оролцон сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталт, модон морин дээгүүр харайх зэрэг нийт 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр хурандаа Ц.Амарсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 110-р анги тэргүүлсэн бол удаах байрт Г.Ганбаатар даргатай Орхон аймгийн Онцгой байдлын газар, Д.Жигжидсүрэн захирагчтай  Зэвсэгт хүчний 186-р ангийн баг тамирчид оржээ. 



相关新闻