Ахмад дайчин Д.Пүрэвжавд хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Монгол цэргийн баяр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил, Халхын голын байлдааны ялалтын 83 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотод амьдарч байгаа ахмад дайчдад орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг
даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга
М.Түмэнжаргал, аймгийн Цэргийн штабын дарга Б.Оюунтүлхүүр нар ахмад дайчин
Д.Пүрэвжавынд очиж хүндэтгэл үзүүллээ.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын харьяат ахмад дайчин, өндөр настан Дашдаваагийн
Пүрэвжав нь өдгөө 97 настай. Тэрээр 1945 онд Чөлөөлөх дайнд
оролцож, хязгаарын цэргийн 24-р Отрядын холбоо суманд холбоочин байлдагчийн
үүрэг гүйцэтгэж байжээ.