“Цогцолбор” тэмцээнд 200 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орчин
цагийн Зэвсэгт
хүчин үүссэний
101 жилийн
ой, Монгол
цэрэг НҮБ-ын “Энхийг
дэмжих
ажиллагаа”-нд оролцож
эхэлсний
20 жилийн
ой, “Монгол
цэргийн
баяр”-ыг тохиолдуулан
Эрдэнэт
цэргийн
хүрээний
аварга
шалгаруулах
“Цогцолбор”
тэмцээн эхэллээ.
Уг тэмцээнд
2 аймгийн 16 багийн 200 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталт, модон морин дээр
харайх зэрэг нийт 5 төрлөөр болж
байгаа бөгөөд баг тамирчид нийт 130 медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн 4 өдөр үргэлжилж энэ сарын
17-ны өдөр шилдгүүдээ тодруулна.
Монгол цэргүүд
дэлхийн олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар
Зэвсэгт хүчний 186-р ангийн 16 албан хаагч Бүгд найрамдах Өмнөд Судан улсад
энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.