Амаржсан эхийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 86 тохиолдлоор буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-14 14:59:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 127 эх амаржиж, 128 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 86 тохиолдлоор буурсан байна. 

Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 92.9 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 118 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 73 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 58.5 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Энэ оны эхний хоёр сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 171 эмэгтэй хамрагдсан ба 89.5 хувь нь эхний гурван сартайд, 9.9 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлсэн юм.

Сонирхуулахад, дээрх хугацаанд тус аймгийн хэмжээнд 128 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 84 хүүхдээр буюу 39.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 71 буюу 55.5 хувь нь хүү, 57 буюу 44.5 хувь нь охин байна. Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.7 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна.


相关新闻