"Ажлын байр-Амьдралын баталгаа” өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-14 14:45:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Ажлын байр-Амьдралын баталгаа” өдөрлөг зохион байгуулав.

Гуравдугаар сарын 11-ний өдөр ажил хайгч иргэд болон хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг хөдөлмөрийн насны иргэдэд “Ажлын байр-Амьдралын баталгаа“ өдөрлөг зохион байгуулж, ажлын байранд зуулчлах үйлчилгээ үзүүлсэн байна. Тус өдөрлөгт 142 иргэн оролцож, 18 байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 122 нээлттэй ажлын байрны захиалгатай танилцаж, 67 ажил хайгч иргэн сонирхсон ажлын байрандаа бүртгүүлсэн тухай ХХҮГ-аас мэдээллээ.

Өдөрлөгт “Монгол банк”, “Залуур-Алтай” ХХК, “Оюу хулан” ХХК, “Шимт олон” ХХК, “Харшийн цуурай” ХХК, “Аксу-Алтай” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нар оролцож, сул чөлөөтэй ажлын байрны захиалгаа танилцуулж, шууд ажилд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулсанд иргэд талархлаа илэрхийлж байлаа.


相关新闻