Б.Цэнгэл: "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компаниуд манлайлан оролцох ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт
үйлдвэр”
ТӨҮГ-аас зохион
байгуулж
буй “Шинэ сэргэлтийн
бодлогыг
аж үйлдвэрийн
салбарт
эрчимжүүлэх
нь”
форум үргэлжилж
байна.
Тус форумд
төрийн
өмчит компаниуд
тэр дундаа
“Эрдэнэт
үйлдвэр”-ийн худалдан
авах ажиллагаа,
хөрөнгө
оруулалтын бодлого, “Шинэ сэргэлтийн
бодлого”-ыг хэрэгжүүлэхэд
төр, хувийн
хэвшлийн
хамтын
ажиллагааг эрчимжүүлэх
зэрэг олон асуудлын
хүрээнд
илтгэлүүд
танилцуулж
байна.
Тухайлбал, Төрийн
өмчийн
бодлого,
зохицуулалтын
газрын
дарга Б.Цэнгэл
“Шинэ сэргэлтийн
бодлогыг
хэрэгжүүлэхэд
төрийн
өмчит компаниудын
үүрэг, оролцоо”
сэдэвт
илтгэл
танилцууллаа. Тэрээр
илтгэлдээ,
“Төрийн
өмчит компаниуд
“Эдийн засгийн
бүтцийн
шинэчлэлтийг
эхлүүлж,
өрсөлдөх
чадварыг
нэмэгдүүлэн,
импортыг
орлох болон экспортод
чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан
оролцох ёстой. Тиймээс
төрийн өмчит компаниуд өөрсдийн үүргийг
биелүүлэн, улс орны хөгжил, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулж буй” хэмээн
онцолсон юм.
2020 оны жилийн
эцсийн байдлаар манай эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, ложистик, харилцаа
холбоо, банк санхүүгийн зэрэг салбарт 106 төрийн өмчит компани, үйлдвэрийн
газар үйл ажиллагаа явуулж, улсын төсвийн орлогын 20 орчим хувийг буюу 2 их
наяд гаруй төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн дэлхий нийтийг
хамарсан коронавируст цар тахлын үед “Эрдэнэт
үйлдвэр”
ТӨҮГ айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын
цахилгаан,
дулааны
эрчим хүчний
төлбөрийг
жил гаруйн
хугацаанд
бүрэн төлж,
“Эрдэнэс
Таван толгой”
хувьцаат
компани нийслэлийн
иргэдийн сайжруулсан түлшний үнийн хөнгөлөлтийг бүрэн хариуцаж шийдвэрлэсэн
зэрэг маш олон эерэг үзүүлэлтийг эдийн засагт авчирч чадсан.
Цаашид ч улс эх орны хөгжил, эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулан “Шинэ сэргэлтийн
бодлого”-ыг хэрэгжүүлэхэд
манлайлан оролцох шаардлагатай байгаа талаар форумын үеэр ярилаа.