Эрдэнэт хотод “Мэдээллийн технологи, бизнес инновацын өдрүүд” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-10 18:10:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар Орхон аймаг, Эрдэнэт хотод IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022 өдөрлөг энэ сарын 12,13-нд болно.

Өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт ШУТП, хамтран зохион байгуулагчаар аймгийн ИТХ, ЗДТГ, БШУЯ, ЦХХХЯ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Германы GIZ Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ажиллаж байна.

Орхон аймагт анх удаа зохион байгуулах уг өдөрлөгийн үеэр цахим шилжилт, цахим дэд бүтцийг бүрдүүлэхэд Эрдэнэт хотод ямар боломж байгаа талаар хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал болно.

Орхон аймаг өнгөрсөн онд Цахим Эрдэнэт-1 хөтөлбөрийг баталсан бөгөөд үүний хүрээнд энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

Уг үйл ажиллагааны хүрээнд  #ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, #ХАКАТОН, #МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ҮЗЭСГЭЛЭН, #СТАРТ АП МЕНТОРШИП #СТАРТ АП НЭТВОРКИНГ, #БИЗНЕС САММИТ , #СТАРТ АП ИНВЕСТОР  үйл ажиллагаа  болно.

Өдөрлөгийн нээлт Цахим шилжилт, мэдээллийн технологийн салбарын нөлөө хэлэлцүүлгээр эхэлнэ. Хэлэлцүүлэгт: Цахим Эрдэнэт1 хөтөлбөр, мастер төлөвлөгөөний танилцуулга, БШУЯ-ны салбарын бодлого, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, Дэлхийн хамгийн анхны метаверс хот зэрэг олон сонирхолтой  итгэл танилцуулна.

Мөн Инновац, технологийн салбарын хамтын ажиллагаа хэлэлцүүлэг өрнөж, Шинжлэх ухааны академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн  үйл ажиллагаа орон нутагтай хамтран ажиллах боломж илтгэлүүд, АШУҮИС, МУИС, ШУТИС-ийн төлөөллүүд инновац, технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар илтгэл тавина.

Бизнес хөгжлийн төв-д Хакатон-стартап менторшип уулзалт болж мэдээллийн технологи болон хотын шинэлэг үйлчилгээний чиглэлээр гарааны бизнесийг гаргаж ирэх зорилгоор хакатон хурдасгуур хөтөлбөрт шалгарсан шилдэг 15 оролцогч туршлага судлах, мэдээлэл солилцох чөлөөт ярилцлага өрнүүлнэ.

Өдөрлөгийн хоёр дахь өдөр Бизнес хөгжлийн төв-д  Хакатон хурдасгуур арга хэмжээнээс шалгарсан шилдэг 3 оролцогч тус бүрт 10 сая төгрөгийн шагнал гардуулах Хакатон-стартап инвестор, сонгон шалгаруулалт-ын үйл ажиллагаа болно.

Мөн Бизнестээ хэрхэн хөрөнгө оруулалт татах, Бизнес оношилгоо хийх, Гарааны бизнес туршлага, VR технологи,  Бизнестээ хэрхэн амжилттай инновац шингээх вэ зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл, мэдээлэл танилцуулах  Бизнес саммит уулзалт болно.

Энэ сарын 12,13-нд "Уурхайчин" Соёлын ордны 1, 2 дугаар давхарт Улаанбаатар болон орон нутгийн их, дээд сургуулиудын шилдэг бүтээлүүд, мэдээллийн технологийн шилдэг компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах Мэдээллийн технологи, инновацын үзэсгэлэн гаргана. 

Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулах гэж буй  Мэдээллийн технологи, бизнес инновацын өдрүүд өдөрлөг  цахим болон танхим хосолсон хэлбэрээр хоёр өдөр үргэлжилнэ. 

 

 

 

 

相关新闻