Орхон аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн орыг 100-гаар нэмэгдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. ЭМЯ-наас улсын хэмжээнд төрөх
эмнэлгүүдийн төрөх болон төрсний дараах орыг бүрэн шинэчилж байна. Үүний хүрээнд Орхон аймагт 100 ор нийлүүллээ. Ингэснээр БОЭТ-ийн Төрөх тасаг 200 ортой болж байна.
Мөн аймгийн Онцгой
комиссын зардлаас 100 орны зөөлөн эд буюу гудас, хөнжил, дэвсгэр даавуу зэргийг
бүрэн шинэчлэхээр болсон
байна.
Орхон аймагт жилд дунджаар 2500 хүүхэд төрдөг. Жил ирэх тусам төрөлт
нэмэгдэж байгаа тул Төрөх тасгийн орны хүртээмжийг нэмэх нэн шаардлагатай
байсан юм.