УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад асуулга тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-26 13:10:56

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Тэрбээр асуулгадаа төрийн болон төрийн бус цэцэрлэг сургуулийн өнөөгийн байдал, хамрагдалтын түвшин, цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт, төрөөс олгох санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэж байгаа зэрэг асуудал тавив.

Мөн багш нарын цалинг нэмэгдүүлэх эсэхэд анхаарч буй эсэх, сурах бичгийн чанарыг дээшлүүлэх, сурагчийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийн чиглэлээр ямар ажл хэрэгжүүлэх талаар асуужээ.

Б.Туул

相关新闻