Орхон аймаг “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-03 16:11:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Аймгийн  Засаг даргын зөвлөлийн  хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд эрэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийн асуудалд чиглэсэн томоохон аян, төсөл хэрэгжсэн бөгөөд Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд өрх толгойлсон аавууд, өсвөр насны хөвгүүдэд зориулсан сургалтуудыг тогтмол явуулж  600 гаруй эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт үнэгүй төлбөргүй хамруулжээ. 

Мөн БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн кабинетыг дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмжөөр хангаж өгсний дүнд өнгөрсөн онд урологийн чиглэлээр 100 гаруй хагалгааг орон нутагтаа хийсэн байна.  

Түүнчлэн эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог хангах чиглэлээр өнгөрсөн онд аймгийн ИТХ-аар Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр-ийг баталсан юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг 92.5 хувьтай дүгнэлээ. 

相关新闻