Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.
Их,
дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д
бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна.
Шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна.
Монгол
хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/
цахим хуудсаар 2022 оны 3 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.
Энэ
оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д
автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий
боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад сонгож бүртгүүлэх юм.
Монгол
хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.