Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үүрэгт ажилдаа оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-25 13:09:38

УИХ-аас энэ сарын 22, 23-ны хуралдаанаараа томилсон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. 

ЗГХЭГ-аар ажиллаж байсан С.Баярцогт ажлаа хүлээлгэн өгөхдөө шинэ сайдад амжилт хүсээд "ЗГХЭГ бол өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Монгол төрийн “гал тогоо”. Танд маш өндөр хариуцлага оногдож байна" гээд ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариу талархал илэрхийлж, Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, нээлттэй, ил тод зарчмыг баримталж, Монгол төрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын намтар:

1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын хоёрдугаар төрөхөд төрсөн. 34 настай. Батцэнгэл сумын уугуул.
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын найман жилийн хоёрдугаар дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн арван жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

Н.Туяа

相关新闻