Ц.Мөнх-Оргилд Шадар сайд У.Хүрэлсүх тамгыг нь хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-25 13:09:23

Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо. 

Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, Ц.Мөнх-Оргил сайдад ажлын амжилт хүсэв.

Ц.Мөнх-Оргилын намтар 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй.

Б.Туул

相关新闻