Орхон аймагт энэ сарын 12,13-нд мэдээллийн технологийн өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-02 15:52:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймаг, Эрдэнэт хотод цахим шилжилт, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах, гарааны компани, инновац, технологи, судалгаа, шинжилгээний талаар мэдээлэл өгөх, сурталчлах зорилгоор “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” өдөрлөгийг энэ сарын 12, 13-нд зохион байгуулна. 

Тус өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилга, ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт” ШУТП, хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, БШУЯ, ЦХХХЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, GIZ олон улсын байгууллага хамтран хийж байна. 

Өдөрлөгийн үеэр хэлэлцүүлэг, хакатон, эрдэм шинжилгээний бага хурал, бизнес уулзалт гэсэн үндсэн дөрвөн үйл ажиллагаа болно. Хэлэлцүүлэг нь “Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд цахим шилжилт, мэдээллийн технологийн салбарын нөлөө” сэдвийн хүрээнд болох бол хакатон нь “Мэдээллийн технологийн спарт ап”, “Хотын шинэлэг сервис, үйлчилгээний старт ап”  гэсэн сэдвээр  болно.

Хакатонд оролцох оролцогчдыг өнгөрсөн сарын 28-наас “Эрдэнэт” ШУТП бүртгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 35 оролцогч төслөө ирүүлээд байна.  Хакатоны арга хэмжээ, санхүүжилтийг GIZ-ийн "PROGRESS" гаргаж байгаа юм.

Бүртгэл энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг гурван төслийг шалгаруулж, тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг олгож,  буцалтгүй тусламж үзүүлэх юм. 

Тавигдах шаардлага:

-Оролцогчид 18-34 насны байх;

-Төслийн танилцуулга файлыг "ppt" өргөтгөлтэйгээр илгээх;

Бүртгэлийн анкет хүлээн авах хугацаа: 2022 оны 2-р сарын 22-ноос 3-р сарын 7-ны 21:00 цаг хүртэл

Анхаарах: Төслийн танилцуулга файлыг "ppt" өргөтгөлтэйгээр 10 дахь асуултын хариулт хэсэгт оруулна.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSdp8cCdZmYdJk.../viewform

 

相关新闻