“Тэшүүр сонирхогчдын өсвөр үе” аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-01 17:49:13
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Биеийн тамир, спортын газраас "Тэшүүр сонирхогчдын өсвөр үе"-ийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын есөн сургууль болон Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумын нийт 53 тамирчин 7 дасгалжуулагч оролцсон байна.

Тус тэмцээн 6-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн 5 насны ангилалд тус бүр эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа.  Тэмцээнийг Эрдэнэт- Мөнгөн өвөл-2022 аяны хүрээнд зохион байгуулсан юм.

 

相关新闻