Д.Рэгдэлийг ОХУ-ын “Пушкины медаль-иар шагнажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Пушкины медаль”-иар шагнажээ.
Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ШУА-ийн
ерөнхийлөгчид албан захидал илгээж, “Энэхүү үйл явдал нь хүмүүнлэгийн салбарт Орос-Монголын харилцааг
хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань ОХУ-ын удирдлага хүлээн зөвшөөрсний
нотолгоо боллоо. Хоёр орны шинжлэх ухааны олон салбарын хамтын ажиллагааг
өргөжүүлэх талаар ихээхэн зүйл хийсэн, цаашид ч үргэлжлүүлэх нь дамжиггүй юм.
Таны аливаа чиглэлийн өргөн, гүнзгий мэдлэг, суурь хандлага нь цаашдын
мэргэжлийн үйл ажиллагаанд тань түлхэц болно гэдэгт итгэлтэй байна”
гэжээ.
Тус шагнал нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн
шагнал аж.