"Киа Моторс" бол америкчуудын хамгийн дуртай брэнд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСӨҮЛ. /Yonhap/. Америкийн хэрэглэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг алдартай брэндийг Өмнөд Солонгосын №2 автомашин үйлдвэрлэгч “Киа Моторс” корпораци үйлдвэрлэж байна гэж АНУ дахь Автомашины судалгааны компани мэдээлжээ.
Өмнөд Солонгосын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Хьюндай Мотор” компанийн харьяа “Киа Моторс” нь АНУ-д төвтэй “AutoPacific Inc” байгууллагын явуулсан судалгаагаар америкчуудын сэтгэлд хамгийн их хүрдэг брэндээр тодорсон байна.
Энэ оны шилдэг брэндийн шагналыг аюулгүй байдал, хүчин чадал, хурд болон бусад 50 орчим үзүүлэлтээр шинэ автомашин худалдан авсан 65 мянган хэрэглэгчийн дунд явуулсан судалгааны дүнд үндэслэн олгожээ.
2009 онд “Хьюндай Моторс” энэ шагналыг хүртэж байсан бол түүнээс хойш анх удаа түүний охин компани болох “Киа Моторс”-ын үйлдвэрлэсэн автомашин америкчуудын талархлыг хүлээсэн брэндээр шалгарлаа.
Х.Сарнай