“МЕRS”-ийн халдвар авсан хамгийн сүүлийн хүн эдгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-02 11:52:26

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хамж шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан хамгийн сүүлийн хүн эдгэрчээ.

Титэмт вирусийн халдварын тархалтыг бүрэн дарсныг энэ сарын 29-нд мэдэгдэж магадгүй байна. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн журмын дагуу, энэ тухай мэдэгдэхийн тулд халдвар авсан хамгийн сүүлийн хүн эдгэрсэн өдрөөс хойш 28 хоног өнгөрсөн байх ёстой юм. Өмнөд Солонгост долдугаар сар гарснаас хойш “MERS”-ийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдварын анхны тохиолдол тус улсад тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн бөгөөд 186 хүн уг вирусийн халдвар авснаас 36 нь нас баржээ.

“MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм.

Д.Жаргал

相关新闻
注释