Үлдсэн дөрвөн сайдын нэрийг өргөн барихыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-22 18:48:41

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ үлдсэн дөрвөн сайдын нэрийг хуулийн хугацаанд өргөн барихыг шаардсан албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна.

УИХ-ын сонгуулийн дүнд олонх болсон нам Засгийн газрыг бүрдүүлдэг. Гэвч Ерөнхий сайд өнөөдөр 11 сайдын нэрийг өргөн барьлаа. Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулинд Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ гэж заасан зарчмыг хангаж, тэдгээр дөрвөн сайдын нэрийг яаралтай өргөн барих хэрэгтэй хэмээн АН-ын бүлэг үзжээ.

Түүнчлэн Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өргөн бариагүй тохиолдолд байнгын хороо болон чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардлаа.

Б.Туул

 

相关新闻