“Би эрдэмтэн” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд гэрэл болон гар зургийн уралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 24-ний хооронд нээлттэй зарлаж дүнгээ гаргалаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын
нийт ажилчдын дунд “Эрдэмтэн(д) ажлын байрандаа” сэдэвт гэрэл зургийн
уралдааныг зохион байгуулсан бол хүүхэд багачуудын дунд “Би эрдэмтэн” гар
зургийн уралдаан, мэргэжлийн гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд
шинжлэх ухаан, технологийн чөлөөт сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарласан юм.
“Эрдэмтэн(д) ажлын байрандаа” сэдэвт
гэрэл зургийн төрөлд нийслэлээс 17 оролцогч, Өмнөговь, Хэнтий болон
Дархан-Уул аймгаас тус бүр 1 оролцогчийн нийт 116 бүтээл ирсэн бол мэргэжлийн
гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд шинжлэх ухаан, технологийн чөлөөт
сэдэвт гэрэл зургийн төрөлд нийслэл хотоос 7, Хэнтий болон Дархан-Уул аймгаас
тус бүр нэг
оролцогч нийт 58
бүтээлээр өрсөлдлөө.
“Би эрдэмтэн” гар зургийн уралдааныг балчир, бага, хүүхэд 3 насны ангиллаар явуулахад балчир
буюу 3-6 насны ангилалд Өвөрхангай аймгаас 1, Улаанбаатар хотоос 13 хүүхдийн 19
бүтээл, бага буюу 7-10 насны ангилалд Дархан-Уул, Өвөрхангай аймгаас тус бүр 1,
Өмнөговь аймгаас 2, Нийслэлээс 14 хүүхдийн 25 бүтээл, хүүхэд буюу 11-16 насны
ангилалд Өвөрхангай аймгаас 1, Өмнөговь болон Сэлэнгэ аймгаас тус бүр 2,
нийслэлээс 8 хүүхдийн 14 бүтээл ирүүлжээ.
Балчир буюу 3-6
насны ангилалд 14 хүүхдийн 19 бүтээл ирүүлснээс 6 настай М.Цолмон тэргүүн байрт,
4 настай П.Маргадмаа, Т.Сондор нар дэд байрт,
5 настай Өвөрхангай аймгаас оролцогч Т.Лхагвасаүрэн, Улаанбаатар хотоос
оролцогч Т.Уранзаяа, 6 настай Д.Сорхугтани нар гутгаар
байрт шалгарчээ.
Бага буюу 7-10
насны ангилалд 18 хүүхдийн 25 бүтээл ирүүлснээс 8 настай Б.Жаргалан тэргүүн
байрт, Т.Хатанзаяа, 10 настай Ж.Агь-Од нар дэд байрт, 10
настай Ө.Хээлэн, 7 настай Э.Мишээл, 7 настай н.Уянгахур
нар гутгаар байрт тус тус шалгарсан байна.
Хүүхэд буюу 11-16
насны ангилалд 13 хүүхдийн 14 бүтээл ирүүлснээс 12 настай Ж.Намуун тэргүүн байрт,
19 настай С.Хишигтогтох, Д.Нандин-Эрдэнэ нар дэд
байрт, О.Золзаяа, Б.Мөнхсүлд, Б.Мишээлт нар гутгаар байрт шалгарав.
“Эрдэмтэд ажлын байрандаа” гэрэл зургийн төрөлд Байгалийн түүхийн музейн хэлтсийн дарга О.Соронзонболд тэргүүн байрт, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Хэрлэнчимэг дэд байрт, Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаяр гутгаар байрт, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Маньдарь дөрөвдүгээр байрт, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд-Аюуш тавдугаар байрт тус тус шалгарсан бол Шинжлэх ухаан, технологийн чөлөөт сэдвээр Ц.Өлзий тэргүүн байрт, Б.Отгонбаяр дэд байрт, Ж.Бэгзсүрэн гутгаар байрт тус тус шалгарлаа.