Хуулиа мэддэггүйгээс хүчирхийлэл үйлдэж, ял шийтгүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Он
гарсаар эхний нэг сард согтуугаар
үйлдсэн гэмт хэрэг 23 удаа бүртгэгджээ. Энэ нь урьд оны мөн үеэс 3.6 дахин
өсч, нийт гэмт хэргийн 16.6 хувийг эзэлж байна.
Мөн гэр бүлийн
хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 17 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс
1.8 дахин өссөн ба нийт гэмт
хэргийн 12.3 хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас
үйлдэгдсэн гэмт хэргийн 58.8 хувь нь согтуугаар үйлдэгджээ.
Иргэд гэр бүлийн
хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2, 11.7 дугаар
зүйлд зааснаар хариуцлага хүлээх заалттайг мэддэггүйгээс
дээрх гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байна” хэмээн Цагдаагийн газраас мэдээллээ.