Нүүрсний чанартай холбоотойгоор орон сууцны халаалт мууджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-02-19 13:26:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Сүүлийн өдрүүдэд уурын зуухнуудын галлагаа муудаж, орон сууц халаалтгүй болж байгаа гэх гомдол цахим орчинд ихээр тавигдаж, ТҮНТ-д санал хүсэлтүүд багагүй ирж байна.  

Аймгаас томилогдсон ажлын хэсэг уурын зуухнуудын галлагааг шалгаж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд “Технологийн горим алдагдах, галлахгүй байх шалтгаанаар халаалт муудаагүй, харин нүүрсний чанартай холбоотой болохыг тогтоосон” хэмээн аймгийн ХОХБХ-ийн дарга Ч.Гүнсэнхорол хэлэв.

Сумдад халаалтын чанар мөн муу байгаа бөгөөд “стандартынхаа дагуу галлагаа хийгээд байхад зуухаа халаахгүй байгаа” хэмээн уурын зуух галлагчид тайлбарлалаа.

Өвөрхангай аймгийг нүүрсээр хангадаг "Баянтээг" ХК-иас энэ жил нүүрс олборлолтын карьераа өөрчилснөөр чулуулаг, шороотой цикл таарсан гэх тайлбарыг холбогдох албаныханд өгчээ. Иймд хүйтний эрч сулартал хуучин ухаж байсан карьераас нүүрс олборлолтоо үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан байна. 

相关新闻